НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

КОФЕ хамгийн сайхан дон

ner.mn     Нийтлэгч
5 сарын өмнө /2017-05-12 13:51:07 GMT +8 / | 829 удаа уншсан

-Дэлхийн хүн ам өдөр бүр 300 тонн кофе уудаг байна. Энэ бүх кофений ихэнхийг АНУ худалдаж авдаг бөгөөд кофений ургамал нь зөвхөн экваторын чийглэг халуун, эсвэл хуурай халуун газарт ургадаг ажээ. Харин АНУ-ын хүн амын тоо маш их учраас л кофены худалдан авалтаар тэргүүлнэ. Гэвч тухайн улсын хүн амтай харьцуулж үзвэл Исланд, Норвеги, Дани, Нидерланд, Финланд улсууд хамгийн их кофе уудаг.

- Бидний өдөр тутмын уудаг кофены ихэнхийг Бразил, Колумби, Этиоп болон Вьетнам улсууд үйлдвэрлэн экспортлодог. Эдгээр улсууд бүгдээрээ дэлхийн халуун бүсэд оршдог. Кофены ургамлыг тариаланчид түүж, цуглуулж, доторх үрийг нь ялган авч, түүнээс кафейн гарган авдаг нь бидний өдөр бүр уудаг кофены эх үүсвэр болдог.

-Кофе нь хүний насыг богиносгодоггүй. Кофеноос болж нас барсан хүний тухай бүртгэл тэмдэглэгдээгүй байдаг бөгөөд кафейныг биенд тарьж, эмчилгээнд шууд ашигласан, эсвэл шууд идсэн тохиолдолд л үхэл дагуулах боломжтой байдаг гэнэ. Анхаарал төвлөрүүлж, сульдааг багасгаж, ой санамжийг сайжруулдаг гэх мэт давуу талууд ч кофенд байдаг.

-Харин бамбай булчирхайн үйл ажиллагаа ихэссэн, их ядарсан, сэтгэл санааны хямралд хэт автсан, зүрх судасны үйл ажиллагаа доголдсон хүмүүст кофе сөрөг нөлөө үзүүлдэг аж. Тиймээс энэ төрлийн өвчтэй хүмүүс хэрэглэхгүй байх нь зүйтэй.

-Эрүүл хүнд кофе ямар ч муу нөлөө үзүүлдэггүй. Кофе нь зүрх судасны халдвар болон чихрийн шижингээс хамгаалдаг байна. Гэхдээ хэт их кофе уух нь ходоодыг өвтгөхөөс эхлээд олон сөрөг талтай учир тохируулан хэрэглэх нь юунаас ч чухал гэдгийг анхаарах хэрэгтэй юм.

- Жишээ нь “dark roast” үрээр чанасан хар кофе нь антиоксиданттай учир биед олон талаараа ашигтай. Мөн жирийн хар кофе ч калоригүй, сахаргүй, өөх тосгүй учир биед ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Гэхдээ өдөрт уух кофеныхоо хэмжээг 400 мг-аас хэтрээхгүй буюу өдөрт 2-3 аягаас илүүгүй өглөө, өдөр, үдээс хойш нэг нэг удаа уухад зохимжтой ажээ. Харин түүнээс их уувал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн шинж тэмдгүүд илэрдэг нь эрдэмтдийн судалгаагаар нотлогджээ.  

-Кофе гэдэг нь каффа хэмээх араб хэлнээс гаралтай үг юм. Кофег боргол гэх буурцагнаас гаргаж авдаг.

-Кофены ургамал нь бутлаг мод байх бөгөөд Африкт, мөн Өмнөд Америк, Төв Америк болон Өмнөд Азид ургадаг байна. 

-Хүн төрөлхтөний түүхэнд кофе гарч ирсэн нь архи, цайтай харьцуулахад сүүлд боловч дэлхий даяар хамгийн олон оронд хүмүүсийн уудаг дуртай ундаа болжээ. 

-Ихэвчлэн халуунаар уух ба кофенд кофейн хэмээх зөөлөн сэргээгч (өдөөгч) бодис агуулагддаг. 

-Өнөө үед кофе экспортын чухал бараа бөгөөд одоогийн байдлаар 12 орны хувьд экспортын топ бүтээгдэхүүн нь болж байна.

-Кофе нь кофен бүc гэж нэрлэгдэх 70 орчим оронд үйлвэрлэгдэх бөгөөд кофены модыг дэлхий дээр нийт 10 сая гектар газарт тариалж байгаа гэсэн тооцоо бий.

-Хоёр гол төрөл байхаас нэг нь хамгийн их тархсан Арабика кофе Coffea Arabica, нөгөө нь тарьж ургуулахад арай хялбар Робуста кофе Coffea Robusta юм.

-Кофе нь өтгөн шингэлэх, шээс хөөх, эрч хүч сэргээх, шаардлагатай үед нойрмоглохоос аврах гэх мэт ач холбогдолтой. Гэвч их хэмжээгээр хэрэглэсэн тохиолдолд зүрх судасны өвчин тусах, цусан дахь холестериний хэмжээ нэмэгдэх, толгой өвдөх, ясны сийрэгжилт болж болзошгүй гэдэг. Харин бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэх нөлөө үзүүлдэг гэдгийг судалгаагаар баталж чадсан гэнэ.

-Кофейнд агуулагдах кофейн төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сэргээж, ядаргаа, нойрмог байдлыг арилгаж ажлын чадварыг нэмэгдүүлдэг. Нэг аяга буцалсан усанд нэг цайны халбагаас илүүгүй кофе хэрэглэхийг зөвшөөрдөг. Энэ тунгаар хэрэглэвэл аяга кофенд 0,05-0,1 кофейн агуулагдана. Үүнээс илүү хэрэглэвэл эрүүл хүний ч зүрх дэлсэж, артерийн даралт хэлбэлздэг гэнэ.

-Эрдэмтэд олон жилийн туршид кофег хүний биед хортой юу, хоргүй юу гэж маргалдсаар ирсэн. Заримынх нь үзэж буйгаар кофе хүний зүрх судасны үйл ажиллагаанд хор учруулдаг байхад зарим эрдэмтэдийн баталснаар харин ч сайн нөлөөтэй гэжээ. Саяхан Австрийн эрдэмтэд кофе нь биеийг идэвхжүүлдэг, санах ойг сайжруулдаг, амьдралд өөдрөг хандах хандлагыг төрүүлдөг гэж баталжээ.

-Кофе нь тархины төв мэдрэлийн тогтолцоонд хурдан үйлчилж ямар нэгэн үйлдэл хийх, тэмүүлэл өгдөг байна. Иймээс хүн мэдээллийг хурдан хүлээн авч цаг хугацаанаас үл хамааран хариу үйлдэл хийх чадвар өндөр болдог байна. 

-Пирори гэх бодис нь ходоодны шарх болон хорт хавдар, хоолны хордлого үүсгэх нөхцлийг бүрдүүлдэг. Мөн нарны гэрлээс үүссэн нян хүний биед шингэж ходоод өвдөх хорт хавдар үүсгэдэг байна. Харин кофен дэх элементүүд дээрх нянг устгадаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Хавайн арлын нэгэн судлаач кофег өдөрт таван аяга уудаг хүн болон уудаггүй хүмүүсийн дунд судалгаа хийсэн байна. Кофег уудаг хүнийг уудаггүй хүнтэй харьцуулахад тав дахин бага өвчилсөн байна.

-Судалгаанаас үзэхэд өдөрт 3 аяга кофе уудаг хүн шулуун гэдэсний хорт хавдраар өвчлөх магадлал бага байдаг нь батлагджээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.