НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ЕРӨНХИЙЛӨГЧ Владимир Путины үнэлэмж

Г.Төртогтох     Нийтлэгч
4 сарын өмнө /2017-08-11 13:06:03 GMT +8 / | 835 удаа уншсан

Путин хэзээ ч түрэмгийлэгч байгаагүй. Тэр бол суут стратегч. Чехийн “Эрх чөлөө, шууд ардчилал” хөдөлгөөний тэргүүн, парламентийн гишүүн Томио Окамура” Parlamentni listy” сэтгүүлд  ярилцлага өгөхдөө ингэж хэлжээ. Тэрээр Америкчууд Оросын хилийн ойролцоо цэргийн маневр хийж байхад хэн нэгэн тэнэг биднийг Оросоор айлгаж байна. Тэдний цэргийн сургууль хийж буй Мексик, Канадад  Оросын бааз байна уу? Путин хичнээн улс руу дайрсан юм? 

Обама тусгаар 7 улсыг бөмбөгдөж, сүйрүүлж амжсан. Энэ бүх орон Америкаас мянга, мянган километр алс оршдог. АНУ-д хэзээч  заналхийлж байгаагүй харин тэдний удирдагчид АНУ-д захирагдахаа больсон учраас л тэр шүү дээ гэжээ.
-Путин ямар ч гэсэн Европын эсрэг түрэмгий санаагаар ханддаг. Эсвэл энэ алдаа юу? Баруун эсвэл Орос асуудлыг хэтрүүлж байна уу гэсэн асуултанд Окумара би Путиныг бишрэгч биш Оросын талыг Америкийн эсвэл Хятадын талыг баримтлагч биш. Би юуны өмнө Чехынх гэдгээ хэлье. Таны асуултанд хариулахад Путин хэзээч түрэмгийлэгч байгаагүй үүнд анхаарлаа хандуулахыг хүсье. Путин бол суут шатарчны авьяастай, улс төрч, стратегч хүн. Хурц, сэтгэл хөөрсөн үйлдэлд тэр маш тайван, хэдэн алхамын цаадахыг харсан, бодож тунгаасан үйлдлээр хариулдаг.
“Хорон санаат Путины” тухай үлгэрийг урьдын адил давтан ярьж, түүнийг хачирхалтайгаар дутуу үнэлэгч манай мангарууд намайг үнэхээр гайхшируулдаг юм гэсэн байна. Путиныг өндөр үнэлэгчид аль ч улс оронд, тэрч байтугай дээд шатны улс төрчид нь түүнийг үзэн яддаг тэр орнуудад ч олноор байдаг билээ. Тухайлбал Америкт Путиныг нааштай үнэлэгчид цөөнгүй бий. Энэ тухайд Америкийн нэрт судлаач, улс төрч бөгөөд ерөнхийлөгч Никсон, Рейган нарын зөвлөх байсан бас 1992, 1996 онуудад Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан Патрик Бьюкенены бичсэнийг дор толилуулья .

ПАТРИК БЬЮКЕНЕН: ПУТИН МАНАЙ ҮЕИЙН ТӨРИЙН АУГАА ЗҮТГЭЛТЭН ҮҮ? 

Хэрэв бид үндэстнийхээ цэцэглэлт, хил хязгаараа хамгаалах байдлыг хангахыг эрмэлзэгч лидерийг ойлгох уламжлалт хэмжүүрийг ашиглах юм бол Путиныг манай үеийн  төрийн аугаа удирдагч гэж хэлж болох юм. “Дэлхийн тавцанд хэн түүнтэй өрсөлдөж чадах вэ “Хиллсдейх их сургуулийн хэвлэн гаргадаг "Imprimis" сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт нийтэлсэн гайхалтай эссэдээ КРИС КЭЛДУЭЛ ийм асуулт тавьжээ.
Юу ингэж Путиныг XXI зууны бусад бүх лидерүүдээс дээгүүр тавихад хүргэв? 1999-2000 оны өвөл Путиныг засагт ирэхэд түүний эх орон ямарч хамгаалалтгүй, дампуурсан байлаа. Түүнийг Оросын хуучин өрсөлдөгч импер-Америктэй хуйвалдсан шинэ клептократ /Төрийн өмч дээрэмдэгч/                элитүүд хэсэг хэсгээр тасчин хуваасан байв. Путин энэ бүхнийг өөрчилсөн. Энэ зууны эхний арван жилд тэр  Кемал Ататюрк 1920-иод оны үеэр Туркт хийсэн шиг тийм зүйлийг хийсэн юм.
Нуран унаж буй имперээс үндэсний улсыг цогцлоож, түүний тогтвортой байдлыг ханган зорилтыг тодорхойлов. Тэр улс орон дахь плутократуудыг / Баячууд, дээдсийн ашиг сонирхолд үйлчлэгч засаглал/ сахилга дэг журамд оруулав. Улс орны цэргийн хүч чадлыг сэргээлээ. Тэр Америкийн залуурдаж буй дэлхийн болон түүнд гадаадын улс төрчид, бизнесийн лидерүүдийн бэлдэж өгсөн системд  Орос захирагдах үүрэгтэй байхаас татгалзсан билээ. Сонгогчид нь түүнийг өөрийн орноо аварсан гэж үзэж байна.
Арван долоон жил засагт байгаа түүнийг дэмжсэн рейтинг түүнтэй өрсөлдөгч барууны лидерүүдийн альныхаас нь ч давуу байна. Оросын оршин суугчид болон хилийн чанад дахь Оросуудын төлөөлөгчид түүнд хүндэтгэлтэй ханддагийн гол шалтгаан бол Оросыг дахин аугаа болгоход чиглэсэн түүний сэтгэгдэл төрүүлэм үйл ажиллагаагаар тайлбарлагдана.
Харин хэвлэлүүд Трампад ханддаг шигээ түүнд бас дайсагнан ханддаг хэдий ч Баруунд түүний нэр хүнд өндөр байдгийг юугаар тайлбарлах вэ?
Хариулт: Путин хүн төрөлхтний ирээдүй ямар байх ёстой талаарх барууны дэвшилт үзэл баримтлалын эсрэг зогсдог. Тэр олон жилийн өмнөөс баруун дахь уламжлалт болон үндэсэрхэг үзэлтнүүд, популистуудтай нэгдэж, өөрсдийн уруудан доройтож буй соёл иргэншилдээ тэдний  үзэн ядах болсон тэр зүйлийх нь эсрэг ажиллах болсон билээ.
Тэдний жигшил, зэвүүцлийг төрүүлдэг тэр зүйл Путины зэвүүцлийг ч бас төрүүлдэг. “ Тэр  Бурханы өмнөөс, эх орныхоо өмнөөс” Оросын эх оронч. Тэр хүйтэн дайны дараа АНУ-ын тогтоосон дэлхийн шинэ дэг журмыг зөвшөөрддөггүй. Юуны өмнө Орос гэж  боддог. Путин Америкчуудыг өдөөн дайрахдаа өөрийн үндэстний мөн чанарыг сэргээх, үндэстэнүүдийнх нь дээр гарсан Европын холбооноос алдагдсан тусгаар байдлаа булаан авахыг хүссэн сая сая европчуудад ханддаг.
Путин бас секуляризм /Төр ямарч төрлийн шашнаас ангид байх үзэл/ гедонизмд /Сэтгэл ханамж таашаалыг амьдралын зорилго гэх үзэл/ хандахдаа өөрсдийн христ үндэс язгуурыг тасчдагчдын гол төлөөлөл болсон барууны элитүүдийн ёс суртахууны релятивизмын /Бодит үнэнийг бүрэн таних боломжгүй гэдэг үзэл/ эсрэг тэмцдэг. Америкийн дээд зиндааныхан Путиныг үзэн яддаг. Тэдний төлөөллийнхний хэлдэгээр бол тэр түрэмгийлэгч, ганцаар дарангуйлагч, “алуурчин” тэр Украйн руу халдаж түүнийг эзэлсэн. Аюулгүйн байдлын хороонд ажиллаж байсан түүний хуучин нөхөд сэтгүүлчид, тэрс үзэлтнүүдийг алж байна гэдэг.

Гэхдээ хааны үед ч комиссаруудын үед ч Оросд улс төр цусан төрлийн спорт байсан. Манай Араб холбоотон Абдул Фаттаха АС-СИС-гийн “Мусальман ахан дүүс”-ийн талаар үйлдсэн хэрэгтэй харьцуулбал Путин дотоодын дайсныхаа хувьд юу хийсэн юм бэ? Одоогоор 40 гаруй мянган хүнийг шоронд хаяад байгаа манай НАТО-гийн холбоотон, Туркийн ерөнхийлөгч Эрдоганы үйл ажиллагаатай харьцуулбал, эсвэл шүүхийн шийдвэргүйгээр хар тамхи дамлагч мянга гаруй хүнийг алсан манай Филипин холбоотон Родриго Дутертетэй харьцуулбал Пупин юу хийсэн юм бэ?
Магадгүй хэн нэгэн Тяньаньмэн талбайд өөрийн дэглэмийг эсэргүүцсэн  Си Жин Пин дарга өнгөрсөн долоо хоногт Москвад болсон явдлын үеэр Путины хийснээс илүү зөөлөн хандана гэж бодож байгаа гэж үү?
Путинд дайсагнасан харилцааны нилээд нь тэр Оросын эрх ашгийг хамгаалж баруунтай зөрчилдөөд зогсохгүй бүр амжилт олж, тэхдээ ямарч шийтгэлгүй, гэмшил  үгүй үлдэж буйгаас үүдэлтэй. Тэр өөрийн оронд нэр хүндтэй төдийгүй улс төрийн дээд хүрээнийхэн нь түүнд дайсагнан ханддаг орнуудад ч түүнийг хүндлэгчид олон байна. Өнгөрсөн оны 1-р сард явуулсан санал асуулгаар Бүгд Найрамдахчуудын 37 хувь нь Оросын лидерт сайнаар хандаж байсан бол зөвхөн 17 хувь нь ерөнхийлөгч Обамаг нааштай үнэлжээ.
Путиныг дэмжсэн хандлагад бас нэг шалтгаан байна. Өөрийн орныг европын холбооноос гаргахад амжилт олохыг хүссэн сая сая угсаа үндэстний үзэлтнүүд түүнийг өөрсдийн холбоотноо гэж үзэж байгаа юм. Шинэ эринийг Путин өрсөлдөгчдөөсөө илүү сайн ойлгосон хүн. XX зуун коммунист Дорнод, ардчилсан Баруун гэж хуваагдаж байсан бол XXI зуун өөр тулалдааныг тодорхойлж байна. 
Хуваагч шинэ шугам нийгмийн консерватизм ба секуляризмын, трайбализм /өөрсдийгөө онцгойд үзэж бусад группд дайсагнан хандагч бүлэг буюу тусгаар үзэлт/ ба транснационализмын, үндэстний төр улс ба Дэлхийн шинэ дэг журмын хооронд өнгөрч байна. Шинэ хуваагч шугамын тухайд гэвэл Путин үймээн дэгдээгчдийн талд байгаа юм. Европын Холбооны одоо явж буй чиглэл буюу нэг Европ гэсэн үзэл баримтлалын төлөө биш, харин де Голийн үндэстэн Европын төлөө тэмцэгчид Путиныг өөрийн холбоотонд тооцож байна.
Ирээдүй хэнд харьяалагдах вэ гэсэн хуучин асуулт босож ирэв. Шинэ эриний шинэ тулаанд Орос яг хүйтэн дайны үе дэх Америк шиг ялагчдын талд байж болохыг үгүйсгэх аргагүй. Тусгаар үзлийн намууд европ даяар аль эртнээс Атлантын чанад руу бус Москваг харж байна. Путин глобализмтай хийх үндэсний тусгаар тогтнолын тэмцлийн билэг тэмдэг болж байна гэж Кэлдуэл тэмдэглэжээ. Энэ бол манай үеийн томоохон тулалдаан юм. Манай сүүлийн сонгууль үүнийг бүр энд харуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.