НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Бага ангийн сурагчид стандартын шаардлага хангасан цүнхтэй боллоо

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-09-01 14:00:49 GMT +8 / | 337 удаа уншсан

Монгол Улсын Их хурлын гишүүн Болдын Жавхлан жил бүр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Япон Монголын найрамдлын Азжаргалын нийгэмлэгтэй хамтран өөрийн тойргийнхоо зорилтот бүлгийн бага ангийн сурагчдад хичээлийн хэрэглэл бэлэглэдэг уламжлалтай. Энэ өдөр Дархан сумын 15 дугаар багийн 40-н хүүхдэд хичээлийн хэрэглэл, цүнх гардуулан өглөө. Энэхүү Япон Монголын Азжаргалын нийгэмлэгт Дархан-Уул аймгийн хэд хэдэн компани хамрагддаг бөгөөд өнөө жил нийтдээ 132 ширхэг цүнхийг зорилтот бүлгийн хүүхэд багачуудад гардуулан өгчээ. Бага ангийн сурагчдад гардуулсан энэхүү цүнх нь хүүхэд багачуудын бие бялдрын өсөлтөд нөлөөлөхгүй стандартын дагуу хийгдсэн гэдгээрээ онцлогтой юм. Шинэ хичээлийн эхэлж байгаа энэ үед бага ангийн сурагчид өөрсдийн бие бялдарт тохирсон стандартын цүнх хэрэглэлтэй болж байгаадаа баяртай байсан юм. Цаашид хүүхэд багачууд онц сурч цүнх бэлэглэсэн ах эгч нартаа бэлэг барина гэдгээ хэлж байлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.