НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хотын дарга замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр үүрэг даалгавар өгөв

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-09-01 14:03:14 GMT +8 / | 169 удаа уншсан

Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр хотын дарга С.Батболд цаашид замын хөдөлгөөний ачааллыг бууруулахад нийслэлийн удирдлагууд онцгой анхаарахыг хэлээд, 9 дүгээр сард хийгдэх ажлуудыг дурдлаа. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөөний түгжрэлийг бууруулахын тулд замын өргөтгөл хийнэ. Зүүн 4 замын буцаж эргэдэг эгнээг өргөтгөнө. Мөн Дөлгөөн нуурын уулзвар, 3 дугаар сургуулийн уулзварт эгнээний өргөтгөлийн ажлыг мөн хийхээр төлөвлөж байна.

Хотын даргын зүгээс хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хэд хэдэн үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө.

  • Улаанбаатар дахь хүргэлт, түгээлтийн цагийн хуваарийг хөдөлгөөнд ачаалал үүсгэхгүй байхаар өөрчлөх,
  • Нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр хувийн автомашин унахгүй, нийтийн тээврээр зорчдог байх,
  • Хувийн дунд сургуулиудын сурагчдын автобусыг үйлчилгээнд гаргаж, албаны машинаар хүүхдээ зөөдөг байдлыг халах,
  • Нийслэлийн агентлагуудыг хотын дэд төвүүд, захын дүүргүүдэд шилжүүлэх,
  • Их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах, цаашид Улаанбаатар хотод хувийн их, дээд сургууль нэмж байгуулахгүй,
  • Нийтийн тээврийн маршрут, буудлыг боловсронгуй болгоход анхаарах зэргийг холбогдох албаныханд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.