НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Гадил жимсний тухай сонирхолтой баримтууд

П.Соёлдэлгэр     Нийтлэгч
3 сарын өмнө /2017-09-01 14:12:24 GMT +8 / | 940 удаа уншсан

 

Дэлхийн дахины хүмүүс жил бүр 100 тэрбум гаруй гадил иддэг гэсэн мэдээ байдаг. Гадил нь алдартай ашиг тустай ургамал гэдгээрээ  манай гарагийн хөдөө аж ахуйд, улаан буудай, цагаан будаа, эрдэнэ шишийн дараа дөрөвдүгээр байранд ордог. Гадил жимстэй холбоотой сонирхолтой баримтаас уншигч танд хүргэе.

-Гадил жимс модонд ургадаг гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ үнэн хэрэгтээ гадилын дал мод гэдэг нь ногооноос өөрцгүй өвсөрхөг ургамал юм. Гадилын иш нь маш нягт, өндөр, модны  бүтэцтэй төстэй байдаг. Энэ жимсний модыг манай дэлхийн хамгийн том өвсөрхөг ургамал гэж үздэг. 


-Гадил тарьж ургуулдаг бутны 95 хувь нь Өмнөд Азийн ганц бутнаас үүсэлтэй. Өөрөөр хэлбэл, арилжааны гадил жимсний мод нэг нь нөгөөгөөсөө салбарлан ургажээ. Эдүгээ дэлхийд шар гадил жимсний мянга орчим төрөл байдаг хэдий ч эдгээрийн ихэнх нь хүнсэнд ашиггүй гэдэг. Зөвхөн зургаан төрлийн Айс-Крим, Леди Фингер, Робуста, Ражапури, Майсур мөн Кавендиш зэргийн гадил амтлаг, идэж болдог жимсэнд ордог. Үүнээс хамгийн алдартай сорт нь амтлаг Кавендиш юм. Мөн өнгөрсөн зууны дундуур үүнээс илүү зөөлөн, сайхан амттай Гро-Мишель сортод  “панамын өвчин” гэсэн  мөөгөнцөр бий болсны улмаас гадилын энэ төрөл устаж үгүй болжээ. Харин 50 гаруй жилийн дараа Кавендиш сортод бас ийм аюул нүүрэлсэн байна. Австралид гадилын Голдфингер гэдэг ер бусын сортыг тарьж ургуулдаг. Үүний бүтэц амт нь алимтай төстэй байдаг. Гадил жимсийг ногоон хатуу байхад нь хураавал улам сайн боловсорч амтлаг болдог. 


-Африкийн Уганда улсын хүмүүс гадил жимсийг маш их иддэг. Энэ орны оршин суугч тус бүрт жилд 220 кг орчим амтлаг гадил ногддог байна. 


-Гадил гэдэг нь арабаар “хуруу” гэсэн утгатай үг аж. Тийм учраас унжсан хонгорцог болж ургадаг гадилыг гарын сарвуу ч гэж хэлдэг байна. 


-Гадил нь бие махбодид  ихээхэн шим тэжээлтэй, ач тустай жимс юм.  Энэ нь ховор аминдэмийн нэг B6 харьцангуй ихтэй, кали, эрдэс бодисоор  баялаг, бичил элемент төмөр, зэс,  магни,кальци, фосфор, цинк, биеийн дархлаанд нөлөөлдөг селени зэргийг агуулдаг.  Гадил жимс тогтмол хэрэглэдэг хүн хорт хавдар, зүрх судасны өвчнөөр өвдөх аюулд өртөх нь бага байдаг. Мөн хүнд эрч хүч өгч, сэтгэл санаагаар өөдрөг байхад нь тусладаг. Хатаасан гадил зөөлөн гадилаас тав дахин илүү илчлэгтэй байдаг. Шар бас улаан өнгөтэй гадил байдаг. Улаан гадил нь хэтэрхий зөөлөн нялцгай ч гэмээр байдаг тул тэрнийг зөөж тээвэрлэдэггүй. Сейшелийн Мао арал бол алтан шаргал, улаан хар өнгөтэй гадил ургадаг дэлхийн цорын ганц газар. Энэтхэг, Бразил хоёр дэлхийн бусад орноос илүү их гадил тарьж ургуулдаг.


-Гадил нь хүүхдэд харшил өгдөггүй жимс. Хорхой шавжид хазуулсны дараа гадилын хальсны дотор талыг хазуулсан газар дээр хэдэн минут тавихад хор нь дорхноо арилдаг. Хүн их халуурсан үедээ гадил идвэл халуун нь буухад тус болдог. Гадилд агуулагддаг кали нь хүнийг шинэ мэдээлэл хүлээж аван хадгалахад эерэг нөлөөлдөг.


1972 онд АНУ-ын Калифорни мужид Олон улсын Гадил жимсний клуб байгуулагджээ. Энэ клуб нь 1975 онд дэлхийн хамгийн том гадил жимсний музей бий болох эх суурийг тавьсан байна.  Одоо тус музейн үзмэрийн цуглуулгыг “ганцхан төрлийн жимсэнд зориулсан дэлхийн хамгийн том цуглуулга” хэмээн үзэж Гиннесийн дээд амжилтын номонд оруулсан юм. Америкчууд энэ гайхамшигт шар жимсийг, мөн Британий эрдэмтэн Александр Беллийн зохион бүтээсэн утасны аппараттай хамт 1876  онд гарсан  Филаделфийн Олон улсын үзэсгэлэнгийн үеэр анх удаа харсан гэдэг. 
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.