НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

АНУ Оросын дипломат төлөөлөгчдийн газрдуудыг хаах шийдвэр гаргав

ner.mn     Нийтлэгч
3 сарын өмнө /2017-09-01 14:54:23 GMT +8 / | 403 удаа уншсан

Сан-Франциско хот дахь Консулын газар, Вашингтон ба Нью-Йорк хот дахь худалдааны төлөөлөгчдийн газраа 9 дүгээр сарын 2 гэхэд хаахыг ОХУ-аас АНУ шаардлаа.

АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Хитер Науерт пүрэв гарагт дээрх гурван газарт бичгээр мэдэгдэл хүргүүлсэн байна.

Долдугаар сарын сүүлчээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Орост ажиллаж байгаа АНУ-ын дипломат ажилтнуудын тоог 755-аар цөөлнө. Ингэснээр тэдний тоо АНУ-д ажиллаж буй Оросын дипломат ажилтнуудын тоотой тэнцэнэ. Өөрөөр хэлбэл, хоёр улсын дипломат ажилтнуудын тоо адил 455 болно” гэж мэдэгдсэн юм.

Үүний хариуд АНУ Оросын дипломат төлөөлөгчдийн газруудыг хаах гэж байгаа бололтой.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.