НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Путин: Пхеньянд шахалт үзүүлэх нь арга зам биш

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-09-01 14:56:23 GMT +8 / | 370 удаа уншсан

Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлыг урьдчилсан нөхцөл тавилгүйгээр зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх боломжтой, заналхийлэх, шахалт үзүүлэх нь үр дүнгүй арга ажээ. Энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БРИКС-ийн орнуудын голлох ОНМХ-үүдэд нийтлэгдсэн “БРИКС-стратегийн түгшлэлийн шинэ өндөрлөг өөд” өгүүлэлдээ мэдэгджээ.
“Бүс нутгийн асуудлыг ямар нэгэн урьдчилсан нөхцөл болзол тавилгүйгээр сонирхогч бүх талуудыг оролцуулан шууд яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх шаардлагатай. Өдөөн хатгалга, шахалт үзүүлэх, дайсагнасан, доромжилсон үгээр дайрах нь сайн арга зам биш” гэдэгт В.Путин итгэлтэй байгаа аж.
“Умард Солонгосын пуужин-цөмийн хөтөлбөрийг зөвхөн Пхеньянд дарамт шахалт үзүүлэх замаар зогсооно гэсэн бодлого нь алдаатай бөгөөд явцгүй арга зам юм” хэмээн тэр онцлон тэмдэглэжээ.
Орос, Хятад улсууд Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулах зорилго бүхий түгшүүртэй байдлыг үе шаттайгаар бууруулах, энх тайван, аюулгүй байдлын механизмыг бий болгох замын зургийг боловсруулсан гэдгийг В.Путин сануулжээ.
Дээр дурдсан замын зурагт хүч хэрэглэх явдлыг бүрэн үгүйсгэж байгаа ба Солонгосын хойгийн бүх асуудлыг улс төр-дипломат аргаар урьдчилсан нөхцөл тавилгүйгээр яриа хэлэлцээний замаар иж бүрнээр нь шийдвэрлэхээр тусгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.