НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

АНУ-ын өгсөн агаарын цохилтын улмаас 28 иргэн амиа алджээ

ner.mn     Нийтлэгч
1 сарын өмнө /2017-09-01 15:02:12 GMT +8 / | 466 удаа уншсан

Энэ долоо хоногт Афганистан улс дахь босогчдын эсрэг хийсэн Америкийн хоёр удаагийн агаарын цохилтоор наад зах нь 28 энгийн иргэн амиа алдаж, 16 гаруй хүн хүнд бэртсэн байна. Эдгээрийн ихэнх нь бүгд эмэгтэйчүүд, хүүхдүүд байсныг НҮБ баталгаажуулан мэдээлжээ.

НҮБ-ын Афганистанд тусламж үзүүлэх төлөөлөгчийн газар уг явдлыг мөрдөн шалгах ажиллагааг бие даасан, шударга бөгөөд шуурхай байдлаар явуулахыг эрх мэдэлтнүүдэд уриалсан байна. Мөн тэд хариуцлага хүлээх, хохирогчдын хохирлыг барагдуулах болон ирээдүйд иймэрхүү явдал дахин гаргахгүй байх тал дээр зохих алхмуудыг хийхийг хүсчээ.

Эхний агаарын цохилт нь өнгөрсөн даваа гарагт баруун Херат мужид болсон бөгөөд онгоц Шинданд дүүрэг дэх талибан босогчдыг онилсон байсан гэж мэдээлжээ. Уг дайралтаар тухайн бүст байсан хоёр иргэний гэр өртсөн бөгөөд 15 энгийн иргэн амиа алдаж 8 иргэн бэртсэн байна.
Дараагийн агаарын цохилт лхагва гарагт Логар мужийн Пул-И-Алам дүүрэгт болж 13 энгийн иргэн амиа алдаж, 10 хүн бэртэж гэмтжээ. Энэ дайралтаар босогчдын ашигладаг онгоцны бүрэлдэхүүнийг устгах зорилготой байжээ.

Талибаны бүлэглэл Афганистанд лалын шашинтны ноёрхлыг үлдээж Кабулын засгийн газар дахь гадаадын орнуудын нөлөөлөл цэргийн армиудыг хөөн гаргах зорилгоор дайтсаар байгаа юм. 2014 онд НАТО-гоор удирдуулсан холбоо Афганистан дахь ажиллагаагаа дуусгасан бол өнгөрсөн 7 хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Талибаны эсрэг цэргийн армиа нэмэгдүүлэхээ мэдэгдсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.