НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГААР С.БАТБОЛДЫГ СОНГОЛОО

ner.mn     Нийтлэгч
2 сарын өмнө /2017-10-27 12:25:38 GMT +8 / | 1297 удаа уншсан

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Сундуйн Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар сонгов.

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй НИТХ-ын дарга болон намын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлээд байсан. НИТХ-аар есдүгээр сарын 22-нд түүнийг НИТХ-ын даргаас чөлөөлсөн бол өчигдөр Нийслэлийн МАН-ын даргаас мөн чөлөөлсөн байна. Тодруулбал Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдаж, Ц.Сандуйг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг Нийслэлийн МАН-ын даргаар 100 хувийн саналаар сонгожээ.
С.Батболд нь УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож байсан, Хууль зүйн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.