НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Богд хан уулын хишиг барилдаан болно

ner.mn     Нийтлэгч
1 жилийн өмнө /2017-12-15 19:21:55 GMT +8 / | 1123 удаа уншсан

МҮБХ-ноос жил бүр зохион байгуулпаг "Дөрвөн уулын хишиг" барилдааны нэг болох Богд хан уулын хишиг барилдаан энэ сарын 17-нд “Бөхийн өргөө”-нд болно. Энэ жил арваннэг дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой бөхчүүд зодоглох юм байна.

Энэхүү барилдааныг үйлдвэр худалдааны ХУД-ийн ЗДТГ, “АПУ” ХК болон МҮБХ-той хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Дашрамд дурдахад, 2007 оны анхны барилдаанд улсын начин М.Өсөхбаяр /у.з/ түрүүлж, аймгийн арслан Ш.Жаргалсайхан /у.г/ үзүүрлэж байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.