НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

МАХН ДАРАНГУЙЛЛЫН НАМ БОЛСОН ГЭВ

ner.mn     Нийтлэгч
5 сарын өмнө /2018-01-08 16:40:06 GMT +8 / | 757 удаа уншсан

МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн тэргүүтэй тус намын төлөөлөл өнөөдөр Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Г.Бямбасүрэн мэдээллийн эхэнд хэлэхдээ, "Өнгөрсөн сарын 9-10-нд МАХН хоёрдугаар Их чуулганаа хийж, дүрмийн болон намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэхээр Улсын Дээд шүүхэд хандсан. Гэтэл манай намын удирдлагууд энэ удаагийн Их чуулганд оролцсон гишүүдээ нам бус хүмүүс байсан мэтээр худал мэдээлэл тарааж байгаа тул уг хэвлэлийн бага хурлыг хийж бодит мэдээлэл өгөх гэж байна" хэмээн онцоллоо.

Мөн хуралд хүрэлцэн ирсэн гишүүд энэ үеэр МАХН-ын батлахаа сэтгүүлчдэд харуулсаны зэрэгцээ намын удирдлагууддаа өмнө нь удаа дараа хандаж Бага болон Их чуулганыг хуралдуулах саналаа гаргаж байсан. Гэвч өнгөрсөн 8 жилийн хугацаанд нэг ч бодлогын чанартай хурал хийгээгүй. Анхан шатны нэгжүүдээ хөсөр хаясан, орон нутагт байгаа гишүүд нь зурагт радиогийн хэмжээний мэдээлэлтэй байдаг. Намаас чиглүүлж мэдээ мэдээллээр хангадаггүй. Зөвхөн сонгуулийн үеэр энгийн гишүүд дэмжигчдээ санадаг. Саяхны Их чуулган Төрийн ордонд болох гэхэд Н.Энхбаярын гар хөл болсон хүмүүс ирж бужигнаан үүсгэж, бидний эрх чөлөөнд халдсан. МАХН дарангуйллын нам болоод байна. Энэ намыг одоо залуу боловсон хүчнээр бэхжүүлэх цаг нь болсон гэлээ.

Түүнчлэн Их чуулганы зохион байгуулалтад шаардагдсан 120 сая төгрөгийн тайлангаа АТГ-аар хянуулж байгаа бөгөөд одоо 30 сая төгрөгийн өрөнд өөрсдөө ороод байна хэмээв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.