НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлттэй зээл олгох талар Азийн хөгжлийн банкинд санал тавив

ner.mn     Нийтлэгч
2 жилийн өмнө /2018-01-23 13:44:36 GMT +8 / | 2299 удаа уншсан

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын захирал Инду Бушан болон монгол дахь төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар ирэх онуудад байгаль орчин, аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилтын талаар санал солилцсон юм. Энэ үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийнхэнд хөнгөлөлттэй зээл олгох саналыг Азийн хөгжлийн банкныханд тавьсан бөгөөд тэд төрөөс аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулагч хувийн салбарынхныг дэмжиж эхэлж байгаад баяртай байгаагаа илэрхийлээд энэ талаар зөвшилцнө гэдгээ мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.