НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

Их хэмжээний цасны улмаас Наритад 6000 орчим хүн хоногложээ

ner.mn     Нийтлэгч
8 сарын өмнө /2018-01-23 14:08:53 GMT +8 / | 1132 удаа уншсан

Өчигдөр өглөө Токиод орж эхэлсэн цас өнөөдрийн байдлаар 23 см хүртэл зузаантай болсон нь Японы нийслэлийн хувьд тун ховор үзэгдэлд тооцогдож байна.

Токио хотод жилд ихэнхдээ нэг удаа цас ордог ч удаан тогтолгүй хайлдаг гэнэ. Харин хойд нутаг болох Хоккайдо аралд цас их орох нь түгээмэл үзэгдэл юм.

Ховор цасны улмаас тус хотын тээврийн урсгал саатаж, осол олноор бүртгэгджээ. Хурдны замуудыг хааж, төмөр замын зарим чиглэлүүд зогссон байна. Орон нутгийн болон гадаад нислэгүүд саатаж, Нарита нисэх буудалд 6,000 орчим хүн өнгөрсөн шөнө хоногложээ.

Хальтиргаатай замд 740 гаруй автын осол бүртгэгдэж, 67 хүн мөстсөн зам дээр унаж бэртсэн байна.

Токиогийн Rainbow Bridge гүүрэнд автомашинууд гацсаны улмаас 10 цаг үргэлжилсэн саатал бий болсон байна. Мягмар гарагт Японы арлыг хамарсан хүйтэн салхи Бямба гараг хүртэл үргэлжилж, цас үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын мэргэжилтнүүд мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.