НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

С.Чинзориг: Татвар багасгаж, цалин нэмэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээ хийнэ

ner.mn     Нийтлэгч
4 сарын өмнө /2018-01-23 15:12:05 GMT +8 / | 2152 удаа уншсан

Энэ сарын 25-нд ОУВС-гийн үнэлгээний баг манай улсад  ажиллана. Энэ үеэр нийгмийн хамгаалалтай холбоотой хэд хэдэн асуудлыг Засгийн газар хэлэлцээрт оруулахаар ажиллаж байна. Үүний эхэнд төрийн албан хаагчдын цалин болон татварын босгыг нэмэх шаардлагатай байгаа талаар ярилцах юм.

Энэ талаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд С.Чинзориг ярихдаа,

-Засгийн газар ОУВС-тай хэлэлцээрт орохоход бид бэлтгэл ажлаа базааж байгаа.

ОУВС-тай хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд 2017-2018 онд цалин нэмэхгүй гээд өмнөх Засгийн газар хэлэлцээ байгуулчихсан юм билээ. Нөхцөл байдал хүнд байгаа. 2014 оноос хойш үндсэндээ төрийн албан хаагчдын цалин нэмэгдсэнгүй. Энэ хугацаанд инфляци ч багагүй хэмжээгээр нэмэгдсэн. Тиймээс төрийн албан хаагчдын цалинг зайлшгүй нэмэх шаардлагатай гэж үзэж байгаа. Шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа ОУВС-тай хэлэлцээр хийж төрийн албан хаагчдын үндсэн цалинг нэмэгдүүлэх боломж үгүй ч гэсэн орлогыг нь нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Төсвийн тодотголоор 54 тэрбум төгрөг тусгаж төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаад 2017 онд олгосон. Харин 2018 оны төсөвт 56 тэрбум төгрөг туссан. Үүгээр төрийн албан хаагчдад үр дүнгийн урамшуулал олгоно.

Харин татварын хувьд,  бидний зүгээс татварын босгыг эргэж харж болох юм гэсэн байр суурьтай байгаа. 1.5-аас дээш цалинтай хүмүүст хамаарах уу гурван саяас дээш цалин хүнд хамаатуулах уу гээд босгыг нэмэгдүүлэх асуудлыг нэмж болно гэж бодож байна.

Иргэдийн дунд ойлголтын зөрүүтэй асуудлууд байх шиг байна лээ. 1.5 сая төгрөгийн цалинтай хүн бүрээс 20 хувийн татвар авахгүй. Одоогийн хуулиар 1.5 сая төгрөг хүртэлх цалинтай хүн бүр 10 хувийн татвар төлнө, 1.5 сая төгрөгөөс дээш цалинтай бол 20 хувийн татвар төлнө. Гэхдээ 1.5 сая төгрөг хүртэлх цалингаас нь 10 хувийн татвараа авч, 1.5 сая төгрөгөөс дээш гарсан орлогоос нь 20 хувийн татвар авах юм. Мэдээлэл сайн өгөөгүй болохоор ийм мэдээллийн ойлголтын зөрүү байх шиг байна. Ажлын хэсэг гараад энэ талаар судалгаа хийж байгаа гэжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.