НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

БАГАНУУР, ШИВЭЭ-ОВООГИЙН НҮҮРСНИЙ УУРХАЙД АЖИЛЛАЛАА

ner.mn     Нийтлэгч
20 өдрийн өмнө /2018-02-05 11:16:34 GMT +8 / | 481 удаа уншсан

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нараар ахлуулсан ажлын хэсэг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайд ажиллалаа. Төвийн бүсийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийг бүрдүүлж байгаа дээрх уурхайнуудын өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, санхүүгийн хүндрэл, урт болон богино хугацаат өр төлбөр, үүсээд байгаа бэрхшээлтэй танилцсан. Мөн найдвартай ажиллахад шаардагдаж буй техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж нэгдсэн санал дүгнэлтийг Монгол Улсын Засгийн Газарт оруулан шийдвэрлэхээр боллоо. 

Багануурын хүрэн нүүрсний уурхай нь Монгол Улсын нүүрсний хэрэглээний 50 хувь, төвийн бүсийн хэрэглэгчдийн 60 хувийг дангаараа хангаж байна. Тэгвэл “Шивээ-Овоо” ХК нүүрсний уурхайн нь төвийн эрчим хүчний системийн нүүрсний хангамжийг бүрдүүлж байгаа юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.