НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НАЙМАН ХҮН ӨРСӨЛДӨХӨӨР БОЛОВ

ner.mn     Нийтлэгч
6 сарын өмнө /2018-02-09 10:41:06 GMT +8 / | 1378 удаа уншсан

ОХУ-ын Сонгуулийн ерөнхий комисс /СЕК/ ирэх сард болох ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг өчигдөр орой бүртгэж дууссан тухай “ТАСС” агентлаг мэдээлэв. Улс төрийн намуудаас нэр дэвшүүлсэн долоон хүн, нэг бие даагч энэ сонгуульд өрсөлдөх болзол хангасан байна.
 
Нэр дэвшигчдийн нэрс цагаан толгойн үсгийн дарааллаар саналын хуудас дээр бичигдэнэ.

1. Бабурин Сергей (Оросын бүх ардын холбоо нам)

2. Грудинин Павел (Оросын коммунист нам)

3. Жириновский Владимир (Оросын Либерал-Ардчилсан нам)

4. Владимир Путин (бие даагч)

5. Собчак Ксения ("Иргэний санаачилга" нам)

6. Сурайкин Максим (“Оросын коммунистууд нам”)

7. Титов Борис (Өсөлтийн нам)

8. Явлинский Григорий (“Алим” нам)

Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан өрсөлдөх хүсэлтэй хүмүүс багадаа 300 мянга, гэхдээ 315 мянгаас хэтрэхгүй тооны хүний гарын үсэг цуглуулсан байх ёстой. Бие даагч В.Путин 314837 хүний гарын үсэг цуглуулж чадсанаар сонгуульд өрсөлдөх эрхтэй болсон байна.

Оросын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд зааснаар, парламентад суудалтай улс төрийн намуудаас нэр дэвшигчид нь гарын үсэг цуглуулах шаардлагагүй. Үүний дагуу парламентад суудалтай Оросын Коммунист намаас нэр дэвшигч П.Грудинин, Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч В.Жириновскийг СЕК шууд бүртгэж авсан гэнэ. Харин парламентад суудалгүй улс төрийн намуудаас нэр дэвшигчид 100 мянгаас цөөнгүй, 105 мянгаас олонгүй гарын үсэг цуглуулах ёстой. Энэ шаардлагыг Б.Сергей, С.Ксения, С.Максим, Т.Борис болон Я.Григорий гэсэн таван хүн хангаж чадсан байна. ОХУ-ын ээлжит ерөнхийлөгчийн сонгууль ирэх сарын 18-ны ням гарагт болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.