НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

НИСЛЭГИЙН ҮЕЭР “WIFI” АШИГЛАХ БОЛОМЖТОЙ БОЛЖЭЭ

ner.mn     Нийтлэгч
3 сарын өмнө /2018-02-09 11:59:15 GMT +8 / | 1093 удаа уншсан

Нисэх онгоцонд урьд өмнө нь интернет ашиглах боломжгүй байсан ч хиймэл дагуулын болон хөдөлгөөнт харилцаа холбоо зэрэг технологийн хөгжлийн ачаар зорчигчид нислэгийн үеэр Wi-Fi ашиглан интернетэд нэвтрэх боломжтой болов.
Тодруулбал, Хятадын Иргэний нисэхийн удирдах газраас нисэх онгоцонд зөөврийн цахим төхөөрөмж (Portable Electronic Device-PED) ашиглах гарын авлагатай болсон нь Хятадын томоохон нислэгийн компаниудад маш том давуу талыг бий болгожээ.
Тус технологи нь одоог хүртэл туршилтын шатанд явж байгаа хэдий ч нислэгийн компаниудын хувьд онцгой ач холбогдолтой байгаа ажээ. Зорчигчдод WIFI ашиглах боломжийг нээж өгсөн нь нислэгийн цаг, тийзний үнийн дараа орох чухал ач холбогдолтой “үзүүлэлт” болж байна.
Зарим тооцоонд  дурдсанаар “Нислэгийн үеийн Wifi” үйлчилгээ нь ирэх 20 жилийн хугацаанд дэлхийн зах зээл дээр 130 тэрбум долларын ашиг олох боломжтой хэмээн үзжээ. Цаашдаа үйлчлүүлэгчид нислэгийн компаниудын Wifi-тай эсэх, мөн Wifi-ийн хурдыг харгалзан сонголтоо хийдэг болох хандлагатай байна хэмээн судлаачид үзэж байна.
Дашрамд дурдахад, Хайнан Эйрлайнс компани Хятадын Иргэний агаарын тээврийн салбарт хамгийн анх удаа буюу энэ оны 1 дүгээр сарын 18-ны өдөр нислэгийн үеэр зорчигчдод  “PED” ашиглах боломж олгосон байна. Энэхүү нислэгээр зорчсон зорчигчид тус үйлчилгээнд маш сэтгэл ханамжтай байсан төдийгүй нислэгийн үед унтах, сонин сэтгүүл унших зэргээр цагийг өнгөрөөдөг байсан бол одоо интернетээр аялан цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.