НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

МАН АТГ-ЫН ДАРГА, ДЭД ДАРГЫГ ДЭМЖИХГҮЙ ГЭДГЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

ner.mn     Нийтлэгч
2 жилийн өмнө /2018-05-07 19:34:19 GMT +8 / | 1195 удаа уншсан

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдаж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн  АТГ-ын  даргын томилгооны асуудлыг УИХ хүлээж авах эсэх талаарх хэлэлцлээ. АТГ-ын дарга Х.Энхжаргалын үүрэгт хугацаа дуусгавар болоогүй учраас Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан АТГ-ын дарга Д.Даваа-Очир, дэд дарга Ж.Батсайхан нарыг дэмжих боломжгүй гэдэгт байр сууриа нэгтгэж илэрхийлэв. 
Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнээс өргөн барьсан Ардчиллын партизануудад мөнгөн тэтгэмж олгох хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх эсэхийг нь дэмжээд буй. Уг хуулийн төслийг МАН-ын бүлгийн хуралдаанаар дэмжих боломжгүй гэж үзжээ.  Улмаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн гишүүддээ бүлгийн байр суурийг хүндлэн үзэхийг, хувийн тоглолт хийхгүй байхыг сануулжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.