НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

ШУТИС-ИЙН 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛ 2017 ОНЫ 07 ДУГААР САРЫН 1-НЭЭС ЭХЛЭНЭ

ner.mn     Нийтлэгч
1 жилийн өмнө /2018-06-26 20:34:22 GMT +8 / | 40849 удаа уншсан

Монгол Улсад барилгын инженер, аж үйлдвэрийн инженер-эдийн засагч мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн тэртээ 1959 оноос тус сургуулийн түүх эхэлдэг. Бид дотооддоо төдийгүй олон улсад нэр хүнд бүхий их сургууль болон хөгжиж байна. Өнөөдөр ШУТИС нь Монгол улсын тэргүүлэх их сургуулийн хувьд 2021 он хүртэл хөгжлийн стратеги зорилгоо олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энтрепренер, нээлттэй их сургууль болгон хөгжүүлэхээр тодорхойлоод байна. ШУТИС нь Улаанбаатар хотод 8, орон нутагт 1, нийт 9 бүрэлдэхүүн сургууль, 2 институт, Бизнесийн ахисан түвшний сургууль, ШУТИС Коосен технологийн коллеж, Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль гэсэн бүтэцтэй ажиллаж байна.

ШУТИС нь сургалтын хөьөлбөрүүдийг олон улсад түвшинд шинэчлэн боловсруулж бакалавр, магистр, докторын зэрэг олгох сургалт явуулж байна.

Олон улсын хамтарсан хөтөлбөр:

ШУТИС нь сургалтын хөтөлбөрийг олон улсын түвшинд боловсруулж, баклавр, магистр, докторын зэрэг олгох сургалтыг явуулж байна. Манай сургууль ОХУ, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Тайвань, Япон, Энэтхэг, АНУ зэрэг орны их, дээд сургуулиудтай бакалаврын 18, магистрын 5 хамтарсан хөтөлбөрөөр сургалт зохион байгуулан явуулснаар, төгсөгч-мэргэжилтэн нь хоёр сургуулийн дипломтой төгсч байна.

Олон улсад магадлан итгэмжлүүлсэн хөтөлбөр:

Төгсөгч-мэргэжилтний чанарыг сайжруулж олон улсын жишигт хүрэхийн тулд бакалавр, магистрын сургалтын 44 хөтөлбөр дотоодын магадлан итгэмжлэлээр,  7 хөтөлбөр АНУ-ын ACBSP байгууллагаар Бизнесийн удирдлага, ХБНГУ-ын ASIIN байгууллагаар Цахилгаан хангамж, Геодези, АНУ-ын ABET байгууллагаар Цахилгаан холбоо, Утасгүй холбоо хөтөлбөрүүд олон улсын түвшинд магадлан итгэмжлүүлээд байна. ШУТИС-д дотоодын болон олон улсын түвшинд магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөрөөр суралцахаас гадна сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаатай холбоотой оюутан сурч буй мэргэжлээрээ гадаадын их, дээд сургуульд үргэлжлүүлэн суралцах боломж нээгдсэн юм.

Хамгийн эрэлтэй мэргэжил:

Монголын Улсын хамгийн эрэлт ихтэй 20 мэргэжлийн жагсаалтад     ШУТИС-ийн сургалт явуулж буй “Авто замын барилга”, “Геологи”, “Гидрогеологи”, “Тидромеханик, инженер”, “Усны нөөц экологи”, “Уул уурхайн ашиглалтын технологи”, “Уул уурхайн машин тоног төхөөрөмж”, “Мэдээллийн систем”, “Газрын тосны хадгалат, тээвэрлэлт”, “Сантехник, инженерийн байгууламж”, “Биотехнологи”, “Цөмийн эрчим хүч” 12 мэргэжил багтсан байна.

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

          НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Дээд боловсролын тухай хуулийн 7-р зүйлийн 7.3 дахь заалт, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/79 тоот тушаалаар баталсан “Оюутан элсүүлэх журам”, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн А/194 тоот “Журамд, нэмэлт өөрчлөлт оруулах тухай”, А/195 тоот “Босго оноо тогтоох тухай” тушаалыг тус тус баримтлан Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэн суралцуулахад энэхүү журмыг мөрдөнө.

1.2. Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль /ШУТИС/-д элсэн суралцахаар хүсэлт гаргагч, элсэлтийн ажлыг удирдан зохион байгуулах Элсэлтийн комиссын үйл ажиллагаатай холбоотой харилцааг энэ журмаар зохицуулна.

1.3. Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яамнаас тогтоосон шаардлага, дээд боловсролын сургалтын орчны болон холбогдох стандартад нийцүүлэн сургуулийн  Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан хяналтын тоонд  багтаан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт намар, хаврын улиралд тус тус оюутан элсүүлэн суралцуулна.

ХОЁР.  ЭЛСЭЛТИЙН КОМИССЫГ БАЙГУУЛАХ

2.1. Элсэлтийн комиссын бүрэлдэхүүн, гишүүдийн ажил үүргийн хуваарийг  ШУТИС-ийн Захирлын тушаалаар батална.

2.2. Элсэлтийн комисс нь энэхүү журмыг баримтлан элсэхийг хүсэгчдийн материалыг шалгах, ур чадварын шалгалтыг зохион байгуулах, өргөдөл гомдлыг барагдуулах, элсэлтийн явцад хяналт тавих болон элсэлттэй холбоотой бусад үйл ажиллагааг зохицуулна.

ГУРАВ. ШУТИС-ИЙН БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ ЭЛСЭХИЙГ ХҮСЭГЧДИЙГ БҮРТГЭХ

  1. Улаанбаатар хотоос ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт намрын улиралд элсэхийг хүсэгчид  2018 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн хооронд, хаврын улиралд элсэхийг хүсэгчид 2019 оны 01-р сарын 04-18 хооронд элсэлтийн бүртгэлийн www.elselt.edu.mn, www.must.edu.mn вэб хаягаар  бүртгүүлнэ.
  2. Аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг Монголын Их Дээд Сургуулиудын Консорциум /МИДСК/ зохион байгуулна. 
  3. Аймаг, орон нутгаас ШУТИС-д элсэн суралцахыг хүсэгч нь МИДСК-ын элсэлтийн журмын дагуу заасан хугацаанд холбогдох материалуудаа бүрдүүлж өгсөн байна.
  4. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэхийг хүсэгч өөрийн сонирхсон бүлэгт заасан хичээл бүрээр Элсэлтийн ерөнхий шалгалт/ЭЕШ/ өгч,  хөтөлбөрт тавигдах босго онооны болзлыг хангасан байна.
  5. Аймаг, орон нутгаас оюутан элсүүлэх хуваарь дээр зөвхөн уг аймагт оршин суугаа иргэд, Улаанбаатар хотоос элсүүлэх хуваарь дээр зөвхөн Улаанбаатар хотод Ерөнхий боловсролын дунд сургууль төгссөн буюу байнга оршин суугч иргэд бүртгүүлэх эрхтэй.
  6. Элсэлтийн материалыг хуурамчаар бүрдүүлсэнтэй холбогдон гарах хариуцлагыг бүртгүүлэгч  хүлээнэ.

 

ДӨРӨВ. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ

  1. ШУТИС-д боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгогдсон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан элсэлтийн ерөнхий шалгалтын оноог үндэслэн оюутан элсүүлнэ.
  2. Ерөнхий шалгалтын хичээл-1, хичээл-2-ын онооны нийлбэрийг авч бүртгүүлэгчийн нийт оноог гаргана.

 

  1. Бүлэг тус бүрээр бүртгүүлэгчдийн онооны жагсаалтыг энэ журманд заасан хугацаанд нийтэд мэдээлнэ.
  2. Шалгуулагчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд ерөнхий шалгалтанд хичээл 1-ээр авсан дүн, дараа нь хичээл 2-оор авсан дүнг харьцуулах бөгөөд шаардлагатай бол гүйцэтгэлийн хувийг харьцуулж шийдвэрлэнэ.
  3. Хуваарь сонгох ажиллагааг энэ журмын нэгдүгээр хавсралтанд заасан оюутан элсүүлэх бүлгүүдийн аль нэгээс нь эхлэн дуусгаж, үлдсэн бүлгүүдээс хуваарь сонголт хийсэн хүний нэрийг хасаж, бүлгийн жагсаалтыг шинээр гаргах зарчмаар гүйцэтгэнэ.
  4. Сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс баталсан хяналтын тоог баримтлан элсэхийг хүсэгчдийг онооны дарааллаар нь  хоёрдугаар хавсралтад заагдсан хөтөлбөрүүдээс  сонгуулж ШУТИС-д элсүүлэн суралцуулах эрхийн бичиг олгоно. Хэрэв хөтөлбөр бүрэлдэхүүн сургуулиуд дундын хөтөлбөр бол элсэхийг хүсэгч энэ хөтөлбөрийн мэргэжлүүдээс шууд сонголт хийнэ. Тухайн жагсаалтанд багтсан элсэхийг хүсэгч дурьдсан хугацаанд хуваарь сонгоогүй бол жагсаалтын дараагийн хүнээр хуваарь сонгуулна. Хуваарь сонголт хийж ШУТИС-д суралцах эрхийн бичиг авсан хүнд дахин өөр хөтөлбөр, мэргэжил сонгохыг зөвшөөрөхгүй.   
  5. Улаанбаатар хотоос III бүлэгт заагдсан хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчид ерөнхий шалгалтаас гадна хар зургийн ур чадварын шалгалт өгнө. Энэ шалгалтыг ШУТИС-ийн элсэлтийн комисс тогтоосон хугацаанд зохион байгуулж авна.
  6. Аймаг, орон нутгаас III бүлэгт заагдсан хөтөлбөрөөр элсэхийг хүсэгчдээс авах хар зургийн ур чадварын шалгалтыг МИДСК-аас тухайн орон нутагт томилогдсон элсэлтийн комисс  зарласан хугацаанд зохион байгуулж авна.
  7. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотоос элсэн суралцах болзол хангагчид Улаанбаатар хот дахь ШУТИС-ийн Элсэлтийн комисст, хөдөө орон нутгаас элсэн суралцах болзол хангагчид тухайн оршин суугаа аймагт МИДСК-аас томилогдсон Элсэлтийн комисст тогтоосон хугацаанд иргэний үнэмлэх, ерөнхий шалгалтын батламжтайгаа хүрэлцэн ирж хуваарь сонголт хийнэ.
  8. 2018 онд техник-технологийн улсын олимпиадад 1-ээс 3 дугаар байр эзэлсэн ерөнхий боловсролын дунд сургууль төгсөгч /Элсэлтийн ерөнхий шалгалт өгч ШУТИС-ийн босго онооны болзол хангасан байх/- ийг олимпиадад оролцсон чиглэлээр нь  элсүүлэн, сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах асуудлыг Элсэлтийн төв комисс шийдвэрлэнэ. Энд Техник, технологийн улсын олимпиадын  2017 оны амжилтыг мөн харгалзан үзнэ. Мэргэжлийн улсын олимпиадын 1-3 дугаар байр эзэлсэн элсэгчийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй суралцуулах асуудлыг бүрэлдэхүүн сургуулийн захирал шийдвэрлэнэ.
  9. Дээд боловсролтой иргэн ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт  элсэж хоёр дахь дээд боловсрол эзэмшихийг хүсвэл “ШУТИС-ийн бакалаврын сургалтын үйл ажиллагааг зохицуулах журам” –ын дагуу асуудлыг шийдвэрлэнэ.
  10. ШУТИС-ийн цагийн /эчнээ/ сургалтанд дээд боловсролын болон техникийн боловсролтой иргэнийг элсүүлэн суралцуулна. Эчнээ сургалтын бүртгэл 2018 оны 09 дүгээр сарын 11-ээс 10 дугаар сарын 16-ны хооронд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд явагдах бөгөөд элсэлтийн шалгалтыг 10 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж авна.
  11. 2018 онд ШУТИС-ийн Ахлах сургуулийг төгссөн төгсөгчдөөс бүрэн дунд боловсролын гэрчилгээний сурлагын дундаж үнэлгээ /аттестатчилалын дундаж/ нь 83 ба түүнээс дээш, элсэлтийн ерөнхий шалгалтын оноо  нь тухайн бүлгийн тусгайлсан босго оноог хангасан төгсөгчдийг онооны жагсаалтаар нь мэргэжил сонгуулж  ШУТИС-д элсүүлэн суралцуулна.  
  12. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэгч нь 1,5 аас 2 жил суралцсаны дараа суралцсан хугацааны дүнгээр жагсан тухайн хөтөлбөрийн мэргэжлүүдээс  сонголт хийж үргэлжлүүлэн суралцаж төгсөнө.
  13. ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг хүссэн гадаадын иргэдийн асуудлыг холбогдох журмаар зохицуулна.
  14. Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшсэн Монгол улсын иргэн нь БСШУ-ны сайдын 2013 оны A/79 тоот тушаалаар батлагдсан “Оюутан элсүүлэх журам”, БСШУС-ын сайдын 2018 оны А/195 тоот “Журамд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тушаалын 4.1.7 дахь заалтыг баримтална.
  15. ШУТИС-ийн бүрэлдэхүүн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль, Орхон аймаг дахь Технологийн сургуулийн элсэлтийн журам, элсэлтийн босго оноо тусдаа  зарлагдана.
  16. Оюутан элсүүлэхтэй холбоотой маргааныг  Элсэлтийн комисс эцэслэн шийдвэрлэнэ.

 

ТАВ. ЭЛСЭХ ЭРХИЙН БИЧИГ АВСАН СУРАЛЦАГЧДЫГ БҮРТГЭХ

  1. Сургалтын төлбөрөө бүрэн төлсөн, суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан элсэгчид 2018 оны 08 дугаар сарын 13-аас 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрүүдэд бүрэлдэхүүн сургуулиуд дээр бүртгүүлэн хичээл сонголт хийнэ.
  2. 2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын хичээл 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхлэнэ.
  3. Хяналтын тоонд багтан ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт  элсэн суралцах болзол хангагчид эрүүл мэндийн үзлэгт орж оюутны эрүүл мэндийн хуудас нээлгэнэ.
  4. Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг нь хүчингүй болсонд тооцно.              

       МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРТ 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ БҮЛЭГ, БОСГО ОНОО

Бүлэг

Ерөнхий шалгалтын оноог тооцох хичээлүүд

Ерөнхий шалгалтанд авсан байх босго оноо

Хичээл 1

хичээл 2

1

I бүлэг

Математик

Физик

Математик 480, Физик 400

эсвэл

Математик 400, Физик 480

2

II бүлэг

Математик

Хими

Математик 480, Хими 400

эсвэл

Математик 400, Хими 480

3

III бүлэг

Ур чадвар  

/Хар зураг/

Математик

Математик 480,

Ур чадвар 400

4

IV бүлэг

Математик

Гадаад хэл /Англи эсвэл Орос хэл/

Математик 480, Гадаад хэл 400

эсвэл

Математик 400, Гадаад хэл 480

5

V бүлэг

Нийгмийн тухай мэдлэг

Математик

Ниймгийн тухай мэдлэг 480, Математик 400

эсвэл

Нийгмийн тухай мэдлэг 400, Математик 480

 

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

Бүлэг

Ерөнхий шалгалтын оноог тооцох хичээлүүд

Ерөнхий шалгалтанд авсан байх босго оноо

Оюутан элсүүлэх хөтөлбөрийн индекс, нэр

Хичээл 1

Хичээл 2

Хичээл 1

Хичээл 2

6

VI БҮЛЭГ

Математик

Физик

680 оноо

680 оноо

1

073102. Барилгын инженер

2

071501.Механик инженер

7

VII БҮЛЭГ

Ур чадвар /Хар зураг/

Математик

650 оноо

680 оноо

3

073102. Архитектур

8

VIII БҮЛЭГ

Математик

Физик

650 оноо

650 оноо

4

Бэлтгэл КООСЕН хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬД 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭН СУРАЛЦУУЛАХ БАКАЛАВРЫН ХӨТӨЛБӨРҮҮД

 

Бүлэг

Хичээл 1

Хичээл 2

Хөтөлбөрийн индекс, нэр

Мэргэжил

Сургууль

I БҮЛЭГ

Математик

Физик

1

073102. Барилгын инженер

1

Иргэний ба үйлдвэрийн барилга

БАС

2

Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

БАС

3

Автозамын барилга

БАС

4

Усны барилга байгууламж

БАС

5

Гүүрийн барилга

БАС

I БҮЛЭГ

Математик

Физик

2

071204. Хүрээлэн буй орчны инженер

6

Халаалт, агаар сэлгэлт

БАС

7

Усан хангамж, ус цэвэрлэгээ

БАС

8

Хаягдал боловсруулах технологи

БАС

I БҮЛЭГ

Математик

Физик

3

071202. Үйлдвэрийн экологи

9

Үйлдвэрийн экологийн инженер

ХШУС

10

Үйлдвэрийн экологи

ЭХС

11

Усны нөөц экологи

БАС

I БҮЛЭГ

Математик

Физик

4

071402. Үйлдвэрлэлийн автоматжуулалт

12

Машины электрон систем

МехТС

13

Хөнгөн үйлдвэрийн автоматжуулалт

МехТС

14

Механик системийн загварчлал

МехТС

I БҮЛЭГ

Математик

Физик

5

071501. Механик инженер

15

Барилгын материалын үйлдвэрлэлийн машин, тоног төхөөрөмжийн ашиглалт

МехТС

16

Үйлдвэрлэлийн механикжуулалт

МехТС

17

Уул уурхайн машин тоног төхөөрөмж

ГУУС

18

Хөнгөн үйлдвэрийн машин, тоног төхөөрөмж

ҮТС

19

Хүнсний үйлдвэрлэлийн машин аппарат

ҮТС

 

Механик инженер /БНСУ-ын SOON CHUN HYANG сургуультай хамтарсан хөтөлбөр/

МехТС

I БҮЛЭГ

Математик

Физик

6

071502. Метал боловсруулах технологи

20

Машин үйлдвэрлэлийн технологи

МехТС

I БҮЛЭГ

Математик

Физик

7

071503. Металлурги, металлын технологи      

21

Метал судлал, технологи

МехТС

I БҮЛЭГ

Математик

Физик

8

071601. Авто инженер

22

Авто машины ашиглалт, авто аж ахуй

МехТС

23

Дотоод шаталтын хөдөлгүүр

МехТС

I БҮЛЭГ

Математик

Физик

9

071602. Нисэх техникийн механик

24

Нисэх техникийн механик

МехТС

25

Авионик

МехТС

I БҮЛЭГ

Математик

Физик

10

053201. Геодези

26

Геодези

ГУУС

27

Уул уурхайн маркшейдер

ГУУС

 

Геодези (БНХАУ-ын Шандуны ШУТИС-тай хамтарсан хөтөлбөр)

ГУУС

I БҮЛЭГ

Математик

Физик

11

072401. Уул уурхайн ашиглалтын технологи

28

Уул уурхайн ашиглалтын технологи

ГУУС

 

Уул уурхайн ашиглалтын технологи (ХБНГУ-ын Фрайбургийн Уул Уурхайн Академитай хамтарсан хөтөлбөр)

ГУУС

I БҮЛЭГ

Математик

Физик

12

072402. Ашигт малтмалын баяжуулалтын технологи

29

Ашигт малтмалын баяжуулалтын технологи

ГУУС

I БҮЛЭГ

Математик

Физик

13

053203. Геологи

30

Геологи

ГУУС

14

053205. Геофизик

31

Геофизик

ГУУС

15

053204. Гидрогеологи, инженер геологи

32

Гидрогеологи

ГУУС

I БҮЛЭГ

Математик

Физик

16

072403. Өрөмдлөгийн техник, технологи

33

Хайгуулын өрөмдлөгийн техник, технологи

ГУУС

17

072404. Газрын тосны инженер

34

Газрын тосны инженер

ГУУС

I БҮЛЭГ

Математик

Физик

18

078802. Биотехнологи

35

Хүнсний биотехнологи

ҮТС

36

Хүнсний микробиологи

ҮТС

I БҮЛЭГ

Математик

Физик

19

072101. Хүнсний инженерчлэл

37

Хүнс үйлдвэрлэлийн технологи

ҮТС

38

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи

ҮТС

 

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи (ОХУ-ын Москвагийн Удирдлага, Технологийн Улсын Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ҮТС

I БҮЛЭГ

Математик

Физик

20

072102. Шим тэжээл судлал

39

Шим тэжээл судлал

ҮТС

I БҮЛЭГ

Математик

Физик

21

072202. Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи

40

Хэвлэлийн үйлдвэрлэлийн технологи

ҮТС

22

072302. Хувцас үйлдвэрлэлийн технологи, загвар зохион бүтээлт

41

Оёдлын үйлдвэрлэлийн технологи

ҮТС

I БҮЛЭГ

Математик

Физик

23

072303. Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн технологи 

42

Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологи

ҮТС

24

072304. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

43

Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

ҮТС

I БҮЛЭГ

Математик

Физик

25

082104. Ойн инженер 

44

Ойн инженер

ҮТС

26

072203. Мод боловсруулах үйлдвэрлэлийн технологи

45

Мебель модон эдлэлийн технологи

ҮТС

I БҮЛЭГ

Математик

Физик

27

072113. Хүнсний чанар аюулгүй байдал

46

Хүнсний чанар аюулгүй байдал

ҮТС

I БҮЛЭГ

Математик

 

Физик

28

061303. Мэдээллийн систем

47

Мэдээллийн систем

МХТС

29

031304. Мэдээллийн технологи

48

Мэдээллийн технологи

МХТС

30

061301. Компьютерийн ухаан

49

Компьютерийн ухаан

МХТС

31

061302. Програм хангамж

50

Програм хангамж

МХТС

 

Програм хангамж (Энэтхэгийн IEC Технологийн Сургуультай хамтарсан хөтөлбөр)

МХТС

I БҮЛЭГ

Математик

Физик

32

061901. Цахилгаан холбоо

51

Цахилгаан холбоо

МХТС

 

Холбооны сүлжээ, холболтын технологи (ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

МХТС

I БҮЛЭГ

Математик

Физик

33

061902. Утасгүй холбоо

52

Утасгүй холбоо

МХТС

 

Утасгүй холбоо (ОХУ-ын Москвагийн Мэдээлэл Холбооны Техникийн Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

МХТС

I БҮЛЭГ

Математик

Физик

34

061903. Сүлжээний технологи

53

Сүлжээний технологи

МХТС

 

 

35

061202. Системийн аюулгүй байдал

54

Системийн аюулгүй байдал

МХТС

 

Мэдээллийн аюулгүй байдал (БНСУ-ын SOON CHUN HYANG Их сургуультай хамтарсан хөтөлбөр)

МХТС

I БҮЛЭГ

Математик

Физик

36

071401. Электроник

55

Электрон систем, автоматжуулалт

МХТС

56

Электроник

МХТС

57

Эмбедэд систем

МХТС

I БҮЛЭГ

Математик

Физик

37

071304. Цахилгааны инженер

58

Цахилгаан систем

ЭХС

59

Цахилгаан системийн автоматжуулалт

ЭХС

60

Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт

ГУУС

I БҮЛЭГ

Математик

Физик

38

078803. Био-инженерчлэл

61

Био-анагаахын инженер

ЭХС

 

Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ЭХС

I БҮЛЭГ

Математик

Физик

39

071305. Цахилгаан хангамж

62

Цахилгаан хангамж

ЭХС

 

Цахилгаан хангамж (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ЭХС

I БҮЛЭГ

Математик

Физик

40

071302. Дулааны инженер

63

Дулааны цахилгаан станц

ЭХС

64

Үйлдвэр, хотын дулаан хангамж

ЭХС

65

Дулааны процессын автоматжуулалт

ЭХС

 

Дулааны цахилгаан станц (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ЭХС

I БҮЛЭГ

Математик

Физик

41

071301. Сэргээгдэх эрчим хүч

66

Сэргээгдэх эрчим хүч

ЭХС

 

Сэргээгдэх эрчим хүч (Хойд Хятадын Эрчим Хүчний Их Сургуультай хамтарсан хөтөлбөр)

ЭХС

I БҮЛЭГ

Математик

Физик

42

071303. Хөргөлтийн технологи ба систем 

67

Хөргөлтийн технологи ба кондиционерийн систем

ЭХС

I БҮЛЭГ

Математик

Физик

43

078801. Нано шинжлэх ухааны инженерчлэл

68

Нано шинжлэх ухааны инженерчлэл

ХШУС

44

071101. Химийн инженерчлэл

69

Химийн инженерчилэл

ХШУС

 

Химийн инженерчлэл (БНХАУ-ын ӨМӨЗО-ны Технологийн их сургуультай хамтарсан хөтөлбөр)

ХШУС

45

072201. Материал судлал

70

Материал судлал, шинэ материалын технологиг

ХШУС

II БҮЛЭГ

Математик

Хими

46

071102. Химийн технологи

71

Химийн технологи

ХШУС

72

Нүүрс, газрын тосны боловсруулалтын технологи

ХШУС

II БҮЛЭГ

Математик

Хими

47

072301. Эко материалын гүйцэтгэн боловсруулалтын технологи 

73

Нэхмэлийн үйлдвэрлэлийн химийн технологи

ҮТС

74

Арьс ширний боловсруулалтын химийн технологи

ҮТС

III БҮЛЭГ

Математик

Ур чадварын шалгалт

48

073101. Архитектур

75

Архитектур

БАС

76

Архитектур, хот төлөвлөлт

БАС

III БҮЛЭГ

Математик

Ур чадварын шалгалт

49

021201. Хувцасны дизайн

77

Хувцасны дизайн

ҮТС

50

021203. Үйлдвэрлэлийн дизайн

78

Үйлдвэрлэлийн дизайн

ҮТС

51

021202. График дизайн

79

График дизайн

ҮТС

80

Компьютерийн график дизайн

ҮТС

III БҮЛЭГ

Математик

Ур чадварын шалгалт

52

021204. Интерьер дизайн

81

Интерьер дизайн

ҮТС

IV БҮЛЭГ

Математик

Гадаад хэл

53

041301. Бизнесийн удирдлага

82

Санхүүгийн менежмент

БУХС

83

Хүний нөөцийн менежмент

БУХС

84

Маркетингийн менежмент

БУХС

85

Мэдээллийн системийн менежмент

БУХС

86

Олон улсын бизнесийн менежмент

БУХС

IV БҮЛЭГ

Математик

Гадаад хэл

54

041303. Төрийн удирдлага

87

Төрийн удирдлага

БУХС

IV БҮЛЭГ

Математик

Гадаад хэл

55

041302. Менежмент

88

Харилцаа холбооны менежмент

БУХС

89

Тээврийн менежмент

МехТС

90

Хөнгөн үйлдвэрийн менежмент

БУХС

91

Хүнсний үйлдвэрийн менежмент

ҮТС

92

Уул уурхайн менежмент

ГУУС

93

Эрчим хүчний менежмент

ЭХС

94

Барилгын менежмент

БАС

95

Жижиг дунд үйлдвэрийн менежмент

БУХС

IV БҮЛЭГ

Математик

Гадаад хэл

56

041305. Логистик менежмент

96

Логистик менежмент

МехТС

57

041304. Аялал жуулчлалын менежмент

97

Аялал жуулчлалын менежмент

БУХС

IV БҮЛЭГ

Математик

Гадаад хэл

58

071101. Гадаад хэлний орчуулга

98

Техник технологийн орчуулга

ГХИ

V БҮЛЭГ

Нийгмийн тухай мэдлэг

Математик

59

092301. Нийгмийн ажил

99

Нийгмийн ажил

БУХС

I БҮЛЭГ

Математик

Физик

60

Инженерийн бэлтгэл

100

Инженерийн бэлтгэл

/Монгол-Германы хамтарсан/

ГХИ

- Элсэгч 1.5-2 жил суралцсаны дараа хөтөлбөрт тусгагдсан мэргэжлүүдээс сонгон суралцаж холбогдох мэргэжлийн бакалаврын зэрэгтэй төгсөнө.

ИНЖЕНЕР ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ ТӨСӨЛ

  1. Япон Улсын консорциумын сургуулиудтай хамтарсан хөтөлбөр

Монгол улсын инженер, технологийн дээд боловсролын чанарыг сайжруулан өрсөлдөх чадварыг бэхжүүлэх ажлын хүрээнд БСШУСЯ-наас ШУТИС болон Японы их, дээд сургуулийн консорциумын 10 гишүүн сургуулиудтай хамтран “Бакалаврын сургалтын хамтарсан хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Суралцагчдад тавих шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан Хамтарсан бакалаврын сургалтын хөтөлбөрт элсэн суралцана. ШУТИС-ийн Барилга, архитектурын сургууль болон Механик тээврийн сургууль дээр хэрэгжих 2.5 жилийн сургалтын хөтөлбөрт хамрагдан амжилттай суралцсан оюутан кредит дүйцүүлэн Японы инженер, технологийн их дээд сургуулийн 3-р курст шилжин суралцах бөгөөд Япон улсад 2 жил суралцан хоёр улсын их сургуулийн бакалаврын зэргийн дипломтой төгсөнө.

Монголд суралцах 2.5 жилийн хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцах бөгөөд Японд суралцах хугацааны сургалтын төлбөр, амжиргааны зардал, Японд зорчих онгоцны тийзийн зардал зэргийг боловсролын зээлийн сангаас зээл хэлбэрээр олгоно. Оюутнууд төгсөж ирээд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ 5-аас доошгүй жил эх орондоо үр бүтээлтэй ажилласан тохиолдолд уг зээл нь тэтгэлэг болно.

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх 2,5 жилийн хугацаатай бакалаврын сургалтын хөтөлбөрт барилга, хүрээлэн буй орчны инженер, архитектур болон механик инженер мэргэжлээр элсэн суралцана. Тус сургалтын кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн үнэлгээтэй ижил байх ба Монголд суралцах хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна.

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх,
  2. Нас 22 хүртэл,
  3. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх,
  4. Төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулах Урьдчилсан сорилд оролцож нийт авах онооны 50 хувиас дээш амжилт үзүүлсэн байх,
  5. Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик болон Физикийн шалгалтын босго оноо 680, Архитектур мэргэжлээр элсэгчид Хар зургийн шалгалтын босго оноо 650 ба түүнээс дээш байх.
  6. Элсэгч нь сүүлийн нэг жилийн хугацаанд математик, физикийн чиглэлээр улсын болон олон улсын олимпиад, инженер-технологийн чиглэлээр уралдаан тэмцээнд оролцон амжилт гаргаж байсан бол давуу тал болно.
  7. Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөрт элссэн тохиолдолд энэ хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа яаж ажиллах тухайгаа бичсэн 700-800 үгтэй эссэ бичиж элсэлтийн комисст өгсөн байна.

2. Коосэн сургуульд элсэн суралцах бэлтгэл сургалт/Бэлтгэл Коосэн/

Суралцагчдад тавигдах шаардлагыг бүрэн хангаж, сонгон шалгаруулалтад тэнцсэн оюутан ШУТИС дээр хичээллэх 1,5 жилийн хугацаатай Япон хэлний бэлтгэл сургалтын хөтөлбөрт элсэн суралцана. Тус сургалтын кредитийн үнэлгээ нь ШУТИС-ийн кредитийн үнэлгээтэй ижил байх ба Монголд суралцах хугацааны сургалтын төлбөрийг оюутан өөрөө хариуцна.

Бэлтгэл Коосэн сургалтын хөтөлбөрт амжилттай суралцан Японд суралцах шалгалтад /EJU/ тэнцсэн оюутан 2018 оны 4-р сард Японы Үндэсний технологийн коллежийн 3 дугаар курст шилжин суралцана. Япон улсад нийт 3 жил суралцаж, бакалаврын өмнөх зэргийн дипломтой төгсөнө.

Тавигдах шаардлага:

  1. Монгол Улсын иргэн байх,
  2. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх,
  3. 22 хүртэл настай,
  4. Элсэлтийн ерөнхий шалгалтын Математик болон Физикийн шалгалтын босго оноо 650, түүнээс дээш

/Химийн хичээлээр ЭЕШ өгсөн байвал давуу тал болно/.      

  1. Энэ хөтөлбөрт элссэн тохиолдолд Коосэн сургалтын хөтөлбөрийг сонгосон шалтгаан, төгссөний дараа яаж ажиллах тухайгаа бичсэн 500-600 үгтэй эссэ бичиж Элсэлтийн комисст өгсөн байна.

ШУТИС-ИЙН БҮРЭЛДЭХҮҮН СУРГУУЛИУД

Сургуулийн нэр

Сургуулийн нэр /Товчилсон/

1

Барилга, архитектурын сургууль

БАС

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

БУХС

3

Геологи, уул уурхайн сургууль

ГУУС

4

Механик, тээврийн сургууль

МехТС

5

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

МХТС

6

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

ҮТС

7

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

ХШУС

8

Эрчим хүчний сургууль

ЭХС

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

 

Хөтөлбөр

Хичээл 1

Хичээл 2

1

Програм хангамж

Математик

Физик

2

Хүрээлэн буй орчны инженер

Математик

Физик

3

Барилгын инженер

Математик

Физик

4

Метал боловсруулах технологи

Математик

Физик

5

Цахилгааны инженер

Математик

Физик

6

Механик инженер

Математик

Физик

7

Хүнсний инженерчлэл

Математик

Физик

8

Дулааны инженер

Математик

Физик

9

Ашигт малтмалын баяжуулалтын технологи

Математик

Физик

10

Уул уурхайн ашиглалтын технологи

Математик

Физик

11

Менежмент

Математик

Гадаад хэл

12

Металлурги, металын технологи

Математик

Физик

13

Шим тэжээл, судлал

Математик

Физик

14

Бизнесийн удирдлага

Математик

Гадаад хэл

 

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

 

Хөтөлбөр

Хичээл 1

Хичээл 2

1

Цахилгааны инженер

Математик

Физик

2

Авто инженер

Математик

Физик

3

Метал судлал, технологи

Математик

Физик

4

Механик инженер

Математик

Физик

5

Уул уурхайн ашиглалтын технологи

Математик

Физик

6

Ашигт малтмал баяжуулалтын технологи

Математик

Физик

7

Мэдээллийн технологи

Математик

Физик

 

ШУТИС-ийн Улаанбаатар хот дахь Элсэлтийн комиссын хаяг:

 

Харилцах утас :

 

324319

324590-1021

324590-1022

Факс:

976-11-318152

e-mail:

batdorjd@must.edu.mn

Веб хаяг:

http://www.must.edu.mn, http://www.elselt.edu.mn,

Шуудангийн хаяг:

 

ш/х-520, Улаанбаатар-46,

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,

Элсэлтийн комисс

Байрлал:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-8

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль,

Хичээлийн төв байр 212,  213,  217 тоот өрөө

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ    

Захирал:                                  Доктор (Ph.D), дэд профессор  Ц.Батбаатар

Утас:                                        70374455, 70374735

e-mail:                                      Batbaatarc@yahoo.com

Факс:                                        976-37-24455

ОРХОН АЙМАГ ДАХЬ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬ

Захирал:                                  Доктор (Ph.D), профессор С.Давааням

Утас:                                        976-035-73421

e-mail:                                         bayardulamb@yahoo.com                 

Факс:                                        976-035-73421

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.