НЭРИЙН ЗОЧИН  Эдийг засаг  Улс төр  Нийгэм  Дэлхий  Спорт  Видео  Урлаг   Бусад  

онгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд Нобелийн шагналт эрдэмтэн оролцоно

ner.mn     Нийтлэгч
7 сарын өмнө /2018-09-10 23:58:12 GMT +8 / | 1015 удаа уншсан

Энэ дагуу 2018 оны Нобелийн шагналтны анхдугаар чуулган есдүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд “Тархи судлал-XXI зуун” сэдвээр зохион байгуулагдахаар боллоо. Тус чуулганд ерөнхий илтгэгчээр Нобелийн шагналт эрдэмтэн, тархи судлаач, доктор, профессор Эдвард Мозер, Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти, болон “Нейросайнс” олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма нар оролцох юм. Мөн Норвеги, Швейцар, Испани, Япон, Солонгос, Тайван, Малайз, ОХУ, БНХАУ-аас тархи судлалын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, докторууд “Тархи судлал-XXI зуун” эрдэм шинжилгээний хуралд оролцож лекц унших юм.

Харин, энэ сарын 24-ний өдөр Төрийн ордны Их танхимд үнэ төлбөргүй болох хүндэтгэлийн лекцэнд:

  • Нобелийн шагналт тархи судлаач Эдвард Мозер Хүний оюун ухаан ба шинжлэх ухааны гайхамшигт нээлтүүд сэдвээр,
  • “Нейросайнс” шинжлэх ухааны сэтгүүлийн ерөнхий редактор Хуан Лерма Хүний оюун ухаан ба хүний тархины хувьсал сэдвээр,
  • Дэлхийн тархи судлалын байгууллагын ерөнхийлөгч Пьер Магистретти Тархи судлал-XXI зууны тэргүүлэх шинжлэх ухаан сэдвээр лекц унших юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ner.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.